Монголын аялал жуулчлалын салбарт шинэ өнгө төрх нэмэх амралт, аялал жуулчлалын цогцолбор газрын барилгын гадна цахилгаан хангамжийг амжилттай гүйцэтгэлээ.
"Алтанжолоо Групп"-ын төв агуулах болон худалдаа үйлчилгээний барилгын гадна цахилгаан хангамжийн ажлыг гүйцэтгэн амжилттай ажиллаж улсын комисст хүлээлгэн өглөө.
Сангийн яам болон Монгол банкны захиалгаар Дархан хотод баригдсан "Монгол банк"-ны шинэ барилгын гадна цахилгаан хангамжийг иж бүрнээр нь гүйцэтгэн амжилттай ажиллаж улсын комисст хүлээлгэн өглөө.
Эрдэнэт хотын 6/0.4 кВ-н хуучин ХТП-ний 0.4 кВ-ийн өргөтгөл шинэчлэлтийн ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ.
"Мишээл Сити" mөсөл нь ХУД-ийн 20-р хорооны Мишээл группийн эзэмшлийн 23,583 м.кв талбайтай газар дээр хэрэгжиж буй 3 блок нийт 80,208 м.кв талбай бүхий суурийн давхараасаа 3 давхар хүртэл холбогдсон дулаан зогсоол, агуулах, брэнд хувцасны их дэлгүүртэй, 3-20 давхартаа оффис, үйлчилгээ байрлах цогцолбор барилга юм. Нийт 1'000 орчим ААН, байгууллага үйл ажиллагаагаа явуулах хүчин чадалтай бөгөөд Улаанбаатар хотод томоохонд тооцогдох оффис, үйлчилгээний төсөл болно.
"Сэргээгдэх эрчим хүчний халаалтын системийн туршилтын төсөл”-ийг Архангай аймгийн Чулуут сум болон Сүхбаатар аймгийн Наран сумын Эрүүл мэндийн төвд амжилттай нэвтрүүлсэн байна. Тус төсөл нь Эрчим хүчний яамны захиалгаар Азийн хөгжлийн банк, Япон Улсын “Цэцэглэн хөгжсөн, эрсдэлд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох сан"-ийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хийгдэж буй урт хугацааны төсөл юм.
Нийслэлийн ХУД 4-р хороонд байрлах Хүлэг Интернэшл сургуулийн шинэ барилгын гадна цахилгаан хангамжийн ХТП-ний иж бүрэн тоноглолыг амжилттай нийлүүлж хүлээлгэн өглөө.
Улаанбаатар хотын ААА бүсэд байршилтай Үе дамжин үнэ цэн нь өсөн нэмэгдэх Монголын хамгийн анхны усан парктай "Aqua garden" бизнес зэрэглэлийн цогцолбор хотхоны гадна цахилгаан хангамжийн ажлыг амжилттай гүйцэтгэн хүлээлгэж өглөө.
Витафит компанийн сүүний шинэ үйлдвэрийн барилгын гадна цахилгаан хангамжийг иж бүрнээр нь гүйцэтгэн ажиллаж байна.
Улаанбаатар хот, ХУД 3-р хороонд баригдаж буй "Аригун тауэр" орчин үеийн амьдралын хэв маягийг шингээсэн үйлчилгээтэй орон сууцны хотхоны гадна цахилгаан хангамжийн ажлыг амжилттай гүйцэтгэлээ. Тус хотхон маань 2026 оны эхний хагас жилд ашиглалтад орхоор барилгын ажил явагдаж байна.
Уг төсөл нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн санаачлагаар хэрэгжиж буй 6 блок, нийт 717 айлын орон сууцны цогцолбор төсөл юм. Төслийн нийт орон сууцны 50 хувийг шүүхийн байгууллагын ажилтнууд урьдчилсан захиалгаар баталгаажуулсан.
ШУТИС-н Мэдээлэл Холбоо Технологийн сургуулийн өргөтгөлийн барилгын төсөл болон Улаанбаатар Дулааны Сүлжээ ТӨХК-ийн хэрэгжүүлж буй төсөлд гадна цахилгаан хангамжийн И-хаусыг амжилттайгаар нийлүүлэн улсын комисст хүлээлгэж өглөө.
Их тэнгэрийн аманд 6,6га газарт баригдаж буй шинэ Байгалийн түүхийн музей төслийн гадна цахилгаан хангамжийн ажлыг гүйцэтгэж байна. Бид хамгийн сүүлийн үеийн шийдэлтэй урьдчилан үйлдвэрлэсэн иж бүрэн трансформаторын дэд өртөөг музейн барилгын шийдэлд нийцүүлэн үйлдвэрлэн нийлүүлж байна. Шинэ музей нь 2027 онд ашиглалтад орно.