"СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАЛААЛТЫН СИСТЕМИЙН ТУРШИЛТЫН ТӨСӨЛ"

"Сэргээгдэх эрчим хүчний халаалтын системийн туршилтын төсөл”-ийг Архангай аймгийн Чулуут сум болон Сүхбаатар аймгийн Наран сумын Эрүүл мэндийн төвд амжилттай нэвтрүүлсэн байна. Тус төсөл нь Эрчим хүчний яамны захиалгаар Азийн хөгжлийн банк, Япон Улсын “Цэцэглэн хөгжсөн, эрсдэлд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох сан"-ийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хийгдэж буй урт хугацааны төсөл юм.

Төслийн хүрээнд Эрүүл мэндийн төвийн барилгыг бүрэн дулаалж, дулааны алдагдлыг бууруулан, 80 кВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан үүсгүүр, 800 кВт*ц-ийн багтаамжтай батарей хуримтлуур болон 90 кВт-ын хүчин чадалтай агаар-ус төрлийн дулааны насосын системийг суурилуулан ашиглалтад оруулсан. 

Энэхүү иж бүрэн халаалтын системийн төслийн үр дүнд 81 тонн нүүрстөрөгчийн давхар ислийг бууруулж, жилд 40 тонн нүүрс түлэхээс сэргийлж, цахилгаан, дулааны зардалд дундажаар 25 сая төгрөгийн хэмнэлт гарах эерэг үр дүнтэй төсөл юм.

Монгол Улс 2030 он гэхэд дотоодын нийт эрчим хүчнийхээ 30 хувийг сэргээгдэх болгоно гэдэг үүрэг амлалтыг олон улсын өмнө хүлээсэн. Энэ хүрээнд гадаадын хөрөнгө оруулалтыг татахад Эрчим хүчний яамнаас онцгойлон анхаарч, орон нутгийн дэд бүтцийн шинэчлэл, технологийн ахиц, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал хөшүүрэг болохуйц бүтээн байгуулалтыг үе шаттай хийж байна.

  • Захиалагч: Эрчим Хүчний Яам
  • Ерөнхий гүйцэтгэгч: Жи Пауэр ХХК
  • Угсралт хийсэн компани: Повертүүл ХХК
  • Бүтээгдэхүүн: ENERCON - E-HOUSE шийдлээр сэргээгдэх эрчим хүчний барилгыг олон улсын стандарт шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэн нийлүүлсэн.

Дэлгэрэнгүй тайлбарDetailed information

ЕРӨНХИЙ ҮЗҮҮЛЭЛТ

2025

Хэрэгжүүлсэн огноо

Цахим хуудас үзэх

Сошиал хуудас үзэх