ҮЙЛ АЖИЛЛАГАА

ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ

Төслийн шийдэл, онцлог, хэрэгцээ шаардлагад нийцсэн инженерчлэлийн оновчтой шийдлүүдийг гаргахад бид тусалж хамтран ажиллана.

ЗУРАГ ТӨСӨЛ ЗӨВ ШИЙДЭЛ

Эрчим хүчний тоног төхөөрөмжийн сүүлийн үеийн чиг хандлагад суурилсан, төслийн ерөнхий дизайнд бүрэн нийцүүлэн орон зайн төлөвлөлт болон доторх зохион байгуулалтыг зөвхөн танд зориулсан загвараар хамгийн оновчтой шийдвэрлэж зураг төслийг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж ажилладаг.

НАЙДВАРТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

Хэрэглэгчийн сонголтонд нийцүүлэн цахилгаан эрчим хүчний салбарын шилдэг брэндүүд бүхий тоног төхөөрөмжүүдээс сонгож үйлдвэрлэлээ явуулдаг. Танд чанартай, найдвартай тоног төхөөрөмжүүдийг сонгоход бид тусална. 

РЕЛЕ ХАМГААЛАЛТ АВТОМАТЖУУЛАЛТ

Эрчим хүчний үйл ажиллагааны тогтвортой, найдвартай байдлыг хангах реле хамгаалалт автоматикийн шийдэл, реле хамгаалалтын туршилт тохируулга, хяналт, удирдлагын СКАДА автоматжуулалтын систем зэрэг ажлуудыг олон улсын цахилгаан техникийн хорооноос гаргасан IEC 61850, IEC 60870, IEC 62351, IEC 61970, IEC 61334 стандартуудын дагуу хийж гүйцэтгэдэг.

ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ

Чадварлаг, туршлагатай мэргэжлийн баг хамт олон бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжүүдийн урт хугацааны хэвийн үйл ажиллагааг бүрэн хариуцаж ЧАНАРТАЙ, НАЙДВАРТАЙ байх цогц үйлчилгээг үзүүлнэ.

ХАМТРАН АЖИЛЛАХ ХҮСЭЛТ

Бидэнтэй хамтран ажиллахыг хүсвэл дараах формыг бөглөж илгээнэ үү. Манай борлуулалтын баг таны илгээсэн мэдээллийн дагуу ажлын 2-4 цагийн дотор холбогдох болно. Баярлалаа