Бид хэрэглэгчиддээ зориулан монгол орны байгаль цаг уур эрс тэс нөхцөлд тэсвэртэй, ашиглалтын хугацаанд нь засвар үйлчилгээ шаардагдахгүй, эрчим хүчний найдвартай, аюулгүй ажиллагааг дээд зэргээр хангасан тосон болон хуурай трансформаторыг санал болгож нийлүүлдэг.
Орчин үеийн дэвшилтэт технологи бүхий нам хүчдэлийн хуваарилах байгууламж нь овор хэмжээ бага, аюулгүй найдвартай ажиллагаатай, засвар үйлчилгээ шаарддаггүй бөгөөд схемийн бүхий л хувилбарыг хангадаг.
0.4кВ-ийн сугардаг гаргалгатай хуваарилах байгууламж
Ring Main Unit - Бүх төрлийн орон сууц, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын гадна цахилгаан хангамжийн 6кВ, 10кВ, 35кВ-ийн дэд өртөө, хуваарилах байгууламжийн хэрэглээнд нийцүүлэн ашиглана.
Вакуум тусгаарлагчтай дунд хүчдэлийн хуваарилах байгууламж нь 50Гц давтамжтай, 630-2000А гүйдэл даах чадвартай, 6 болон 10кВ-н хэвийн хүчдэлд 3 фазын хувьсах гүйдлээр цахилгаан эрчим хүчийг хуваарилах зориулалттай.
10кВ буюу дунд хүчдэлийн РП загварын урьдчилан үйлдвэрлэсэн хуваарилах байгууламжид тавигдах шаардлага, аюулгүй ажиллагаа, бусад олон улс болон дотоодын цахилгаан байгууламжын дүрэм журмын дагуу зохион бүтээгдсэн 50Гц давтамжтай, 630-2000А хүртэлх гүйдлийн сонголттой, 6(10)кВ-ийн хүчдэлтэй 3 фазын хувьсах гүйдлийн цахилгаан эрчим хүчийг хуваарилах зориулалт бүхий иж бүрэн цогцолбор байгууламж юм.
Бид хэрэглэгчиддээ зориулан монгол орны байгаль цаг уур эрс тэс нөхцөлд тэсвэртэй, ашиглалтын хугацаанд нь засвар үйлчилгээ шаардагдахгүй, эрчим хүчний найдвартай, аюулгүй ажиллагааг дээд зэргээр хангасан тосон болон хуурай трансформаторыг санал болгож нийлүүлдэг.
Бид олон улсын стандарт шаардлагад нийцсэн бүх төрлийн кабель болон тоноглолуудад тохирсон муфтийг нийлүүлж байна.